Untitled-3

KОМПАНИЙ ТУХАЙ

1999 онд нийтийн хоол, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор манай компани нь худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны (ресторан, паб, кафе, түргэн хоолны газар), аялал жуулчлал (зочид буудал, тур оператор) 3 үндсэн чиглэлээр 13 салбар нэгжтэйгээр 200 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2007 оны дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд тус компани нь БЗД-ийн 14-р хороонд 6 давхар иж бүрэн цогцолбор 3 одны зэрэглэлтэй “Royal House” зочид буудлыг ашиглалтанд оруулж, 60 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Хэрэглэгчээ хаанд өргөмжлөн худалдаа нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, маркетинг менежментийг боловсронгуй болгож амт чанартай хоол хүнс, соёлтой үйлчилгээг дээдэлж ажилласнаар үйлчлүүлэгч олноосоо сайшаал хүртэж 2004 онд Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөлөөр шагнагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Олон улсын стандартад нийцсэн чанартай хоол, ундаа, найрсаг үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн чадварлаг хамт олон болох нь бидний эрхэм зорилго юм.

АЛСЫН ХАРАА

Монгол улсын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн үйлчилгээ, оюунлаг хамт олон байна.

НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛС

-Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

-Бүтээгдэхүүн, үйлчилгээ

-Баг хамт олны оролцоо, хамтын ажиллагаа