Мэдээ мэдээлэл

MONJARGALANT CUP2022

Монжаргалант ХХК-ны үүсэж хөгжсөний 20,21 жилийн ойн баярыг тохиолдуулан “МОНЖАРГАЛАНТ КАП-2022” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏆🥇🥈🥉
🔹Монжаргалант Компанийн салбаруудын дунд жил бүр зохион байгуулагддаг Спортын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдөр зохион байгууллаа.
🔹Энэ жилийн “Монжаргалант кап-2022” тэмцээнд Монжаргалант Компанийн нийт 4 салбар, 1 охин компани оролцсоноос 60 гаруй ажилтан оролцож, сагс, гар бөмбөг, олс таталт гэсэн 3 спортын төрлөөр ур чадвараа уралдууллаа. “Royal House Hotel 2” баг тэргүүн байрт шалгарч Шилжэн явах цом мөн 1’000’000₮-н эзэд боллоо, удаах байрт “Менежмент” буюу Office баг орж 500’000₮-н эзэд боллоо.
🔹Шилдэг тоглогчоор Royal House Hotel 2 багын тоглогч “Батцэцэг”, “Энхтүвшин” нар тодорлоо
🔹“Монжаргалант кап-2022” тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигчид болон амжилттай зохион байгуулсан Менежментийн хамт олонд, мөн ивээн тэтгэсэн “Алтан Зоос Капитал ББСБ”-д баярлалаа. Ирэх жилийн “Монжаргалант кап-2023” тэмцээнээр уулзацгаая

Мэдээ мэдээлэл

Тогоочийн тангараг өргөх ёслол

“Монжаргалант” ХХК тогоочийн тангараг өргөх ёслол 2022 оны 08 сарын 08нд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монжаргалант ХХК-ийн мэргэшсэн чадварлаг тогоочид тангарагын хуудсанд гарын үсгээ зуран, тангараг өргөлөө
“Тогооч хүн бол эмч хүний адил өндөр хариуцлага үүрэн хоол үйлдвэрлэдэг ачтан билээ”