Товч танилцуулга

“Алтан зоос капитал” ББСБ нь анх 2017 оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнийгээ улам өргөжүүлж 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосноор үйл ажиллагаа маань улам өргөжин тэлж, санхүүгийн бүтээгдэхүүний үлгэр жишээ загварыг бий болгохыг зорин ажиллаж байна. Банк санхүүгийн салбарын тэргүүн эгнээнд алхаж, харилцагчаа сэтгэл хангалуун байлгах эрхэм үүргийг зорилгоо болгосон бид Монгол улсын хэмжээнд ажиллаж буй бусад ББСБ-уудаас хурдан шуурхай, бага хүүтэй төрөл бүрийн бизнесийн болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, автмашины лизинг, гар утасны дугаар барьцаалсан зээл гэх мэт санхүүгийн цогц үйлчилгээг БГД болон БЗД дэх өөрийн салбар нэгжүүдээр хурдан шуурхай хүргэж байна.

Эрхэм зорилго
Бид өөрийн үйл ажиллагааг шинэ санаа, шинэлэг технологиор өргөжүүлэн тэлж, Монгол улсын ББСБ-уудын зах зээлд өрсөлдөхүйц, монгол улсын бичил санхүүгийн зах зээлд өөрийн хувь нэмрийг оруулан хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлэн ажиллана.

Алсын хараа
Мэргэжлийн, чадварлаг, чин эрмэлзэлтэй, шударга, эрч хүчтэй багаар харилцагчдын санхүүгийн хэрэгцээг ханга бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч ББСБ болно.