Royal House” зочид буудлын түүх

Монжаргалант ХХК нь Монгол Улсын Засгийн газраас 2007 оны дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд  БЗД-ийн 14-р хороонд  6 давхар иж бүрэн цогцолбор “Royal House” зочид буудлыг ашиглалтанд оруулж, 60 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн. 2012 онд зочид буудлын одны зэрэглэлийн шалгалтаар дэлхийн жишигт хүрсэн 3 одтой зочид буудлын стандартын зэрэглэл авсан.

Давуу тал: Гадаад дотоодын бизнес зочид, төлөөлөгчид, хурал зөвөлгөөний гишүүд болон жуулчид гийчдийн  хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж ирсэн.Байгуулагдсан цагаас эхлэн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд хэдийнээ танил болсон ба гадаадын жуулчдыг жил бүр тогтмол авч Монгол улсын аялал жуулчлалын салбарт үнэтэй нэмэр оруулсаар байна.

Орчин: “Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахыг эрхэмлэж ажилладаг” тул дээд зэрэглэлийн тав тух, үйлчилгээг үзүүлдэг. Делюкс, хагас делюкс, гэр бүлийн болон бусад өрөөнүүд танд үйлчилхээр хүлээж байна.

Үйлчилгээ: “Инээмсэглэж угтаж инээмсэглэж үдэе” уриан дор бидний үйл ажиллагаа явагддаг бөгөөд хэрэглэгчиддээ хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг тогтмол хүргэж ажилладаг.