Хүний нөөц

Та Монжаргалант ХХК-д ажилласнаар

Монгол улсын зочид буудал, түргэн хоол, рестароны үйлчилгээний салбарын нэр хүндтэй ажилтан болно Харилцааны өндөр соёл болон олон талын мэдлэг, туршлага хуримтлуулах болно. Ая тухтай ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж.

Хангамж, хөнгөлөлт

Эрүүл ажилтан

Бид ажилчидаа жил эрүүл ахуйн үзлэгт хамруулж, үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг үүсгэсэн.

Хөнгөлөлт

Ажилтандаа өдрийн хоол, гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна албан хэрэгцээнд ашиглах автомашиныг холбогдох журмын дагуу олгодог. Мөн салбар компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжтой.

Даатгал

Бид ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Тэтгэмж, тусламж

Тэтгэмж, тусламж Монжаргалант ХХК нь ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Шагнал урамшуулал

Жил бүр Группийн хэмжээнд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа шалгаруулан “Гадаад, дотоодод аялах эрхийн бичиг”-ээр,  мөнгөн шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулдаг. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал, одон медальд тодорхойлон “Байр, автомашин”-аар хөдөлмөр бүтээлийг нь дэмжиж урамшуулдаг.

Орон сууц, автомашин

цалингийн зээл Бид Монжаргалант ХХК-д оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн “Алтан зоос капитал ББСБ” орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг ажилтнууддаа олгодог. Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан “Алтан зоос капитал ББСБ”-аас цалингийн зээлийг авах боломжтой.

Спорт

Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломж бүхий спорт заал болон йог, чийрэгжүүлэх төвүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ жил бүр байгууллагын спорт наадмыг зохион байгуулдаг.

Арга хэмжээ

Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд салбар компанийн нийт ажилтнуудыг хамруулсан хөгжилтэй амралт, зугаалгын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.