Захирлын мэндчилгээ

З. Цацрал

Ерөнхий захирал

Мэндчилгээ

2000 онд анх Цэцгэн бууз салбараа нээж 3 ажилтантай эхлэж байв. Харин өнөөдөр 200 гаруй ажилчид, 2 зочид буудал, 3 сүлжээ түргэн хоолны газар, 3 Irish pub, lounge болон Банк бус санхүүгийн байгууллагатайгаар ард түмэндээ амт чанартай хоол, тав тухтай орчныг бүрдүүлсэн 3 болон 4 одны зэрэглэлтэй зочид буудал, түргэн шуурхай зээлийн үйлчилгээг хүргэсээр 22 жилтэй золголоо. Монжаргалантчууд бид нэг гэр бүл уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг манай компани бид сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, гал эрмэлзэл, ур чадвар  дүүрэн хамт олныг бүрдүүлж дэлхийн стандартыг хангасан үйлчилгээг үзүүлэх, олон иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж,үлгэрлэгч байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Монжаргалант ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт амжилт бүхэн эрч хүч, авъяас чадвартай ажилтнуудын минь нөх их хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл билээ

Та бүхэнд  хамт олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.

“МОНЖАРГАЛАНТ ХХК”

Хаяг:Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, зүүн 4 зам уруудаад “ROYAL HOUSE HOTEL”

ХОЛБОО БАРИХ УТАС: 99034088, 99038859

MAIL : Monjargalant@gmail.com

FACEBOOK: Monjargalant LLC

INSTAGRAM: Monjargalant